Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 02 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Батцэнгэл, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 14,9 – 17,9 градус , бусад сумдын нутгаар 9,9 – 14,6 градус хүйтэн байлаа. Эрдэнэмандал сумын нутгаар олон жилийн дунджаас 1,3 градус хүйтэн, Төвшрүүлэх, Батцэнгэл, Тариат, Өлзийт, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар 1,3 – 4,5 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Төвшрүүлэх, Хашаат, Жаргалант, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Өндөр Улаан, Цахир, Хайрхан сумдын нутгаар 1,0 - 5,0 градус дулаан , бусад сумдын нутгаар 1,0 - 4,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Тариат, ӨндөрУлаан, Чулуут, Өлзийт, Батцэнгэл, Хангай, Өгийнуур , Эрдэнэмандал сумдын нутгаар 29,0 – 32,0 градус, бусад сумдын нутгаар 21,0 – 26,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Тариат, Батцэнгэл, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар 1 - 3 өдөр ажиглагдсан байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 10,0 – 15,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 13,0 -14,0 градус , бусад сумдын нутгаар 3,0 - 8,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Өгийнуур , Эрдэнэмандал сумдын нутгаар 30,0 - 35,0 градус, бусад сумдын нутгаар 24,0 -26,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1,6 – 12,5 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Өлзийт суманд 12,5 мм, хамгийн бага нь Жаргалант сумын нутгаар 1,6 мм тунадас орсон байв. Аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 20 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Цэцэрлэг, Батцэнгэл, Жаргалант,Өлзийт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 2 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хэмжсэн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай , цасны дундаж өндөр Эрдэнэбулган, Жаргалант, Булган сумдын нутгаар 2 – 4 см, Өлзийт сумын нутгаар цасны дундаж зузаан 29 см, бусад сумды нутгаар 6-17 см байлаа. Цасны дундаж нягт 0,12 – 0,24 г/см3 байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, мал нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ арав хоногийн мэдээгээр Цэцэрлэг суманд 2 өдөр, Өлзийт суманд 5 өдөр малын бэлчээрлэлт саатсан байлаа. Тариат, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Жаргалант , Батцэнгэл, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа